К.АНУ
Санхүүгийн зохицуулах хороо нь “Богд банк” ХК-ийн хувьцаа эзэмшигч бүрийг хуралд оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус компанийн ээлжит бус хурлыг танхим, цахим хосолсон хэлбэрээр хуралдахыг 2025 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн №3/82 албан бичгээр үүрэг болгосон байна.
Үүний дагуу “Богд банк” ХК 2025 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн 11:00 цагаас эхлэх хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулах бөгөөд цахимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч нь Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж 3, Богд цамхаг, 7 дугаар давхрын "Хурлын танхим"-д өөрийн биеэр очиж хуралд оролцох боломжтой аж.
Эх сурвалж: ZMS.mn