Б.УРАН
Өнгөрөгч баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Тавантолгой”-гоос зээлж авсан 300 гаруй сая ам.долларыг буцаагаад өгч болдоггүй юм уу” гэж түүнээс асуулаа. Хариуд нь Ерөнхий сайд “Тавантолгойтой холбоотой бүх тоог хэлэхэд хэцүү. Ер нь дандаа улирсан, баларсан зүйл яриад яахав. Бид хамтдаа сууж байгаад 800 тэрбум төгрөгийн зээл аваад тараасан. Тэр зэргийн мөнгө Тавантолгойд байгаа. Юуны өмнө бид нүүрсний үнэ өсөөсэй гэж харж байна. Бид эрүүл саруул шүүмжлэл, санал гомдлыг 100 хувь хүлээж авна. Шинэчлэлийн Засгийн газрын нэг бодлого нь үйл ажиллагаагаа аль болох иргэдийн болон сөрөг хүчний оролцоотой байлгахыг зорьж байгаа” гэв.