Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /12.05/ орой хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэхүү төсөлтэй холбогдуулан гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: - Төсвийн урсгал зардлын 70 хувь цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө байдаг. 30 хувь дээр нь дараа дараагийн цалингаа нэмэх, экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүнийг хийх тэр суурь бүтцийн хөрөнгө оруулалтыг хийх нь. Сүүлдээ гүйцэхгүй байх. Улсын төсөв гэдэг бол компанийн төсөв баталж байгаа зүйл биш. Хүний эрхийг хангах бодлогын бичиг баримт. Хувийн хэвшлийг дэмжих бодлогын баримт бичиг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогын баримт бичиг байдаг. Хэдэн жилийн дараа тэтгэвэр, цалин нэмэгдүүлэх орлогын суурь дэд бүтэцгүй, энэ бүтэц дээр авлига цэцэглэж, утаа униар нь манарч байна. Харамсалтай байна. Мега төслүүдийг буюу хөрөнгө нь гадаадын зээл тусламжаар шийдэгдсэн нефть боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Солонго 1,2 хороолол төслийг явуулахын тулд гадаадын зээл тусламжаас хасагдаж байгаа 650 тэрбумыг бага тануулах бодлого барина. Төрийн албан хаагчдаасаа уучлал гуйж байгаад санал гаргана. Төрийн албан хаагчдын цалинг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 6 хувиар нэмэгдүүлэхээр байгаа, үүнийг 2025 оны долдугаар сарын 1-нээс эхлүүлэх санал гаргана. Зүхвэл зүхэг.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Шүүхтэй холбоотой зардал хөндөгдөөгүй. Хууль зүйн байнгын хороон дээр санал гараад УИХ олонхиороо шийдээд явсан. Хуучнаараа төсөв нь орж ирсэн. Хөндөгдөхгүй байх тусмаа хөндөөд байгаа зардал дээр ачаалал үүсч байгаа. Засгийн газар шүүхийн төсвийг төлөвлөхгүй, Байгын хороон дээр төлөвлөөд УИХ-аар батална гэдэг заалттай. УИХ дээр нэмж тусгагдсан тэр дүнгээрээ явж байгаа.
Эх сурвалж:www.polit.mn