Т.САЙХАН
БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл цэргийн онц байдал зарласан талаарх мэдэгдэл хийж, улмаар энэ байдал зургаа орчим цаг үргэлжилж онц байдлаа цуцлаад байна. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан МИАТ ТӨХК-иас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль онц байдал зарлаж буйгаа мэдэгдсэн хэдий ч олон улсын нислэгт ямар нэгэн өөрчлөлт, хориг тавиагүй учир Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүд хэвийн явагдахыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.
Эх сурвалж:www.zms.mn