Ц.БАЯР

Ипотекийн хөтөлбөрийг боловсронгуй болгох нэг зам нь зорилтот бүлэгт олгохдоо хүүгийн татаасыг нэвтрүүлэх боломж бий. Хөнгөлөлттэй хүү, зах зээлийн хүүгийн зөрүүг төрөөс олгох замаар банкнуудын ипотекийн зээл бүгд зах зээлийн хүүтэй болох бөгөөд уг зээлээр баталгаажсан бонд нь хөрөнгийн зах зээлд оролцогчдын сонирхлыг татаж, цаашид ипотекийн зээлийн хүртээмж сайжирна.  Урт хугацаандаа эдийн засаг сайжрахын хэрээр зах зээлийн хүү буурах тул одоо байгаа Ипотекийн зээлээр баталгаажсан бондуудыг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, хэрэгсэл болох боломжтой. Үүнийг хэрэгжүүлэхэд Баялгийн сан оролцож болно. Энэ тогтолцоо хэрэгжсэнээр  ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэр хүрэлцэхгүй байна гэсэн асуудлаас гарна. Мөн арилжааны банкнууд болон хувийн хэвшлийн эх үүсвэрийг үлэмж нэмэх боломж бүрдэнэ гэж “МИК”-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга хэлж байна.

Эх сурвалж: www.polit.mn