Баатарын Нямсүрэн

Олимпод зодоглох жүдогийн тамирчидтай танилцана уу

Б.Нямсүрэн

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхан “Парис 2024” олимпод 10 жинд зодоглох эрхээ өвөртөлсөн. Жин тус бүрд зодоглох  жүдочдын нэр тодорсон байна. Монголоос эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөхөөр болжээ.  Харин эрэгтэйчүүдээс 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар хүч үзнэ. Харин 66 кг-д холбооны удирдлагууд, шигшээ багийн дасгалжуулагч нар гавьяат тамирчин Ё.Басхүүг сонгожээ. 73 кг-д гавьяат тамирчин Ц.Цогтбаатарыг олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр орлохоор боллоо. Монголын шигшээ багийн жүдочид 20 хоногийн турш Хөх хотод Олимпын бэлтгэлээ базааж байгаа. Үүний дараа “Баянгол Ресорт”-д сэргэлтийн бэлтгэлдээ гарах юм.

Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ сарын 25-нд буюу 13 хоногийн дараа Олимпын бүсэд багтсан тамирчдыг албан ёсоор зарлаж, Олон улсын олимпын хороонд хувийн болон холимог багийн төрөлд өрсөлдөх орныг танилцуулна.

Эх сурвалж: www.zms.mn