2023/12/14
2609.0 USD
-9c

Рагчаагийн ОЮУН

Ж.Нэхийт баатрын 110 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан "Эх оронч эрэлхэг хилчин" эрдэм шинжилгээний хурал өнөөдөр ХХЕГ-ын "Генерал" танхимд боллоо. Эрдэм шинжилгээний хурлыг ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, Бригадын генерал Д.Мөнгөнжин, Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэн, Хилийн цэргийн 0243, 0101 дүгээр ангийн төлөөлөл, Ж.Нэхийт баатрын охин, бэлтгэл ахмад Н.Алтанцэцэг, түүний гэр бүл, охин болон төрөл төрөгсөд, Монгол Улсын баатруудын холбоо, Булган аймгийн Сайхан сумын Засаг дарга Д.Сансар-Очир, ДХИС-ийн эрдэмтэн судлаачид, Тагнуулын ерөнхий газрын тусгай архив, Дайнд оролцогчдын Монголын хороо хамтран зохион байгууллаа. Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн оролцсон байлдаан, тулгаралтаас онцолбол 1944 оны намар Гоминданы хороо цэрэгтэй заставын хүчээр байлдсан, 1945 онд Ховд аймгийн Булган сумын чиглэлээр довтолсон Гоминданы ихээхэн хүчний эсрэг хоёр салаа цэргийн хүчээр гурав хоног хориглон байлдсан, 1947 оны тавдугаар сард Байтаг Богдод Гоминдан, Оспаны 500 гаруй дайсанд цөөхүүлээ бүслэгдэн, дайсанд их хохирол учруулж гарсан. 1947 оны зургадугаар сард Гоминданы 100 гаруй цэрэг Улиастайгаар довтлоход сөрөг давшилт хийж бут цохьсон, гадаадад тагнуулын ажлаар 20 гаруй удаа тусгай үүрэг гүйцэтгэжээ. Мөн 1948 оны зургадугаар сарын 2-нд Мэргэн ууланд байлдсан гэх мэтээр олон удаагийн тулгаралт, байлдаанд оролцсон байна. 

ХЦДБЧ-ын уран бүтээлчид ирсэн зочдод ая дуугаа өргөлөө.

"Эх оронч эрэлхэг хилчин" эрдэм шинжилгээний хурлыг нээж ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, Бригадын генерал Д.Мөнгөнжин үг хэллээ.

БНМАУ-ын баатар Ж.Нэхийтийн охин, бэлтгэл ахмад Н.Алтанцэцэг.

"Монгол Улсын тусгаар тогтнол, хилийн халдашгүй дархан байдалд Ж.Нэхийтийн оруулсан гавьяа" сэдвээр ХХЕГ-ын Хилийн түүх судлалын секторын дарга, хурандаа, доктор, дэд профессор Н.Даваадорж танилцуулсан юм. 

Булган аймгийн Сайхан сумын Засаг дарга Д.Сансар-Очир "Төрөлх нутгийн унаган хүү, БНМАУ-ын баатар хилчин Жадамбын Нэхийтийн алдар гавьяа, түүний застав, сумангийн бие бүрэлдэхүүн, ар тал гэрийнхний баатарлаг үйлсийг дурсахуй" сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр "Баатрын маань 110 жилийн ой, манай сумын түүхт 100 жилийн ой давхцаж байна" гэв.

Эх сурвалж www.zms.mn