Т.БАТСАЙХАН
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож, Азарбайжен улсын нийслэл Баку хотноо ажиллаж байна. Тэрээр өчигдөр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзлаа. Төрийн тэргүүн нар Монгол, Азербайжаны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төрийн салбарт идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, цаашид харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон. Энэ удаагийн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтыг Каспийн тэнгисийн эрэг дээрх Баку хотод өндөр зохион байгуулалттай болж байна. Энэхүү COP-ийн уулзалтыг зохион байгуулах нь улс орнуудын хувьд нэр төрийн хэрэг байдаг. Тэгвэл Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевын баг тун амжилттай зохион байгуулж байна.
Азербайжан улсын ерөнхийлөгч Илхам Алиев гэж хэн бэ?
Илхам Алиев 1961 онд Баку хотноо төрсөн. Тэрээр 1977-1982 онд Москвагийн ОУХДС төгсөж,
1982-1985 онд мөн тус сургуульд Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 1985-1990 онд Москвагийн ОУХДС-д багш, 1991 – 1994 онд хувийн хэвшилд ажиллаж байгаад 2003 Азербайжаны Төрийн өмчит газрын тосны компани SOCAR-д дэд ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч хийж байсан. 1995 – 2000 онд Азербайжаны Парламент буюу Милли Мажлисийн гишүүн 1997 – өнөөг хүртэл Азербайжаны Үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгч 1999 – өнөөг хүртэл Шинэ Азербайжан намын даргын орлогч /1999/, нэгдүгээр орлогч /2001/, намын дарга /2005/, 2001 – 2003 Европын Зөвлөлийн Парламентын Чуулган дахь Азербайжаны Парламентын төлөөлөгчдийн тэргүүн, 2003 оны нэгдүгээр сард Европын Зөвлөлийн Парламентын Чуулганы даргын орлогчоор сонгогдсон
2003.08.04-2003.10.15 хүртэл Азербайжан Улсын Ерөнхий сайд, 2003 оны аравдугаар сараас Азербайжан Улсын Ерөнхийлөгчөөр тасралтгүй дөрвөн удаа сонгогдон ажиллаж байна.
Гадаад хэлний мэдлэг: Орос, англи, франц, турк хэлтэй.
Тэрээр 1983 онд Ильхам Алиевтай гэрлэжээ. Лейла, Арзу, Гейдар хэмээх гурван хүүхэдтэй. Түүний эхнэр Мехрибан Алиева нь 2017 оноос тус улсын дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Эх сурвалж:www.polit.mn