Т.САЙХАН

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг томилжээ. З.Нарантуяа нь АН-ын гишүүн бөгөөд 2016-2020 онд Завхан аймгаас УИХ-д сонгогдож байсан нэгэн. 

Тэрээр эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.  Монгол банкны газрын орлогч захирал, "Монгол шуудан” банкны дэд захирал, “Хадгаламж” банкны гүйцэтгэх захирлын орлогч, “Парита энд Партнерс” компанийг үүсгэн байгуулж, УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн, Завхан аймгийн Ардчилсан намын хорооны дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга гэх мэт албыг хашиж байжээ. 

Эх сурвалж:www.polit.mn