АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас  өнөөдөр буюу  арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Новотел зочид буудалд сонгууль ажиглах өдөрлөг зохион байгууллаа. Уг өдөрлөгийн үеэр АНУ-ын телевизүүдийн шууд дамжуулалт, Монголын мэргэжилтэн, судлаачдын хөтлөн явуулсан хэлэлцүүлгүүд, америк дипломатчдын хийсэн танилцуулга болон жишил санал хураалт явагдлаа. “Бид сонгуулийн үйл явцаа дэлгэн харуулахдаа бахархалтай байна. Дүн ямар гарахаас үл шалтгаалан АНУ Монголын ард түмэнтэй тогтоосон иргэд хоорондын харилцаандаа тууштай байх болно” гэж тус элчин сайдын яам сошиал хуудастаа мэдээлсэн байна.

Эх сурвалж: www.zms.mn