АНУ-ын Ерөнхийлөгчиын сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп нийт сонгогчдоос авсан саналаараа өрсөлдөгч Камала Харрисаас 5 саяар илүү аваад байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Гэвч нийт саналын ийм давуу талыг үл харгалзан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах нь зөвхөн олон нийтийн саналын тоогоор бус сонгуулийн тогтолцоогоор тодорхойлогддог. АНУ-д ерөнхийлөгчийг ард түмний саналын тоогоор шууд бус сонгуулийн тогтолцоогоор сонгодог. 2016 онд Хиллари Клинтон нь Дональд Трампаас илүү санал авсан ч электорал коллегийн олонхийн саналыг авснаар Трамп ялалт байгуулж байсан билээ.
АНУ-ын сонгуулийн дүн хараахан эцэслэн гараагүй байгаа ч электорал коллегийн саналаар Дональд Трамп тэргүүлж байна.
Эх сурвалж: www.zms.mn