Р.ОЮУН
Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин 2024 онд нийтийн эрх ашгийг хөндсөн эрэн сурвалжлах бүтээлийг 14 хоног тутам буюу сард хоёр удаа хүргэж байгаа бөгөөд өнөөдөр эхний хагас жилийн бүтээлийн шилдэг бүтээлийг шалгарууллаа. МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор /Ph.D/, дэд профессор Б.Болд-Эрдэнэ, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор /Ph.D/ Ч.Энхбат, Хүмүүнлэгий ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн технологийн тэнхимийн сэтгүүл зүйн багш, доктор /Ph.D/, дэд профессор Л.Ариун, Nest center буюу Сэтгүүл зүйн инноваци, хөгжлийн үүр төв, "Өдрийн сонин"-ы нэгдүгээр орлогч эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Сандагдорж, "Өнөөдөр" сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшиг нараар уншуулж санал, зөвлөгөө авсан юм. Хагас жилийн шилдэг эрэн сурвлжлах бүтээлээр сэтгүүлч Ц.Мягмарбаяр, С.Уянга нарын "Сэлбэ, Дунд голын 10 км бургасыг нүүлгэж Улаанбаатарыг үерээс хамгаална" бүтээл шалгарлаа.
Хүмүүнлэгий ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн технологийн тэнхимийн сэтгүүл зүйн багш, доктор /Ph.D/, дэд профессор Л.Ариун "Эрэн сурвалжилсан бүтээлийн үнэ цэн нууц далд баримтыг олж авах, түүн дээр судалгаа анализ хийх билээ. Хамгийн чухал нь хөндөж буй сэдэв, нийтлэлд шийдвэрлэх арга замыг л тодорхой зааж өгвөл үр дүнд хүрэх юм" гэлээ.
Хагас жилийн шилдэг эрэн сурвалжлах бүтээлийн эзэд. Зүүн гараас сэтгүүлч С.Уянга, Ц.Мягмарбаяр.
Эх сурвалж www.zms.mn