Б.ЖАВХЛАН
Гэр хороолол хөгжлийн намаас өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Гэр хорооллыг ойлгодоггүй, бүтээн байгуулалтыг үргэлж гацаадаг АН-ыг орон нутгийн сонгуульд ялалт байгуулахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм. Энэ талаар Гэр хороолол хөгжлийн намын дарга Б.Батсүх “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил амжилттай сайхан хэрэгжиж байна. Жишээлбэл, Нарлаг буянт-Ухаа болон Сэлбэ дэд төв зэрэг Чингэлтэй, СХД-ийн иргэдийн ахуй амьдралыг сайжруулах олон ажил хийгдэж байсан. Өмнө нь ч ажлууд хийгдэж байнсан. Харамсалтай нь 2016 онд З.Батболд, С.Амарсайхан тэргүүтэй хүмүүс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоож байсан. Гэвч сүүлийн жилүүдэд өнөөгийн хотын удирдлагууд гэр хорооллын дахин төлөвлөлийн ажлыг өрнүүлж байна. Үүнийг дэмжиж байна. Тухайлбал, гэр хорооллын иргэдийг сайн сайхан амьдруулахыг төлөө, нэг өдрийн өмнө ч гэсэн тэднийг тухтай орчинд аж төрүүлэхийн төлөө хичээж байгаа хотын удирдлагуудад “Гэр хороолол хөгжлийн нам” болон иргэдийн зүгээс талархаж байна. Манай нам гэр хороололтой холбоотой үйл ажиллагааны зөвийг дэмжиж, буруутай тэмцэж ирсэн. Тэгвэл энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН гарах юм бол одоогийн хийгдэж буй ажил талаар болно. Учир нь өмнө нь гэр хорооллын бүтээн байгуулалтын бүх ажлыг Х.Баттулга зогсоож байсан. Тиймээс АН-ыг орон нутгийн сонгуульд дэмжихгүй байна. Тэднийг гаргахгүйн төлөө тэмцэх болно гэдгээ илэрхийлж байна” гэсэн юм.