Ардын уран зохиолч Тангадын Галсан
Хоёр далайн:
ХӨВӨӨ 1 алс.
Хос 2 одны:
ГОРОО 3 алс.
Холч бодлоготоны:
УХААН бүр ч алс.
Утгын түлхүүр:
1 Их далайг эргэн тойрон хашсан элс чулуун бат бөх эмжээр.
2 Эндээс харахад эхэр мэт ойрхон, ав адилхан хоёр од.
Тэндээс нь хэмжвэл дэндүү хол байрлалтай од.
3 Өөрийн ордын наран эрхисээ тойрон эргэх тойрог зам нь ч урт, туулах хугацаа нь ч урт гэх утга.
4 Гэвч тэр бүхнээс ч алс холч юм бий. Тэр бол: оюун ухааны цараа гэх магтаал утга.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 182 (7426)