Гэрэл зургийг Р.Оюун

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, “Парис-2024” зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон Монгол Улсын шигшээ багийн багш, тамирчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагнаж урамшууллаа. 

Монгол Улсад орчин цагийн биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, олимпын наадамд оролцож эхэлсний 60 жил, паралимпын наадамд оролцож эхэлсний 24 жилийн ойг тохиолдуулан, “Парис-2024” зуны паралимпын наадмын паратаеквондогийн төрөлд алтан медаль хүртэж, гарамгай амжилт гарган, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн  паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин У.Сүрэнжавыг Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. 

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” олимпын наадмын мөнгөн медальт Б.Баасанхүү гавьяат тамирчин боллоо.

Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо, Үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт Ц.Баттулга гавьяат тамирчин цол, тэмдгээ гардаж авлаа.

Гавьяат дасгалжуулагчаар Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Н.Эрдэнэбаатар.

Гавьяат дасгалжуулагч Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Батнасан.

Гавьяат дасгалжуулагч Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Махашири.

Сүхбаатарын одонгоор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,”Парис-2024″ паралимпын наадмын мөнгөн медальт Э.Содномпилжээ.

Сүхбаатарын одонт Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ.

Сүхбаатарын одонт гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга.

Сүхбаатарын одонт гавьяат тамирчин, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа.

Сүхбаатарын одонт Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Нямхүү.

Сүхбаатарын одонт гавьяат тамирчин, Хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Ц.Раднаа.

Үндэсний шигшээ багийн тамирчин, Паралимпын усанд сэлэлтийн тамирчин Х.Номууныг Алтангадас одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд спортын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Эх сурвалж www.polit.mn