Гэрэл зургийг Р.Оюун

Харгал нуур нь Булган аймгийн Тэшиг суманд байдаг. Сумын төвөөс зүүн тийш гурван км-т орших нийт 13.6 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг эзэлдэг, дунджаар 15.6 метр гүн Булган аймгийн хамгийн том нуур юм. Зуны цагт хун, ангир, галуу шувуу ирдэг. Харгал нуур аймгийн төвөөс 270 км-т оршино. Харгал гэж нэрлэсний учир нь нэгэн гоо бүсгүй ээжтэйгээ амьдардаг байсан бөгөөд нэг залууг ихэд үгүйлэн санадаг байж. Залуу холын холд, усны шувуу өвөлжих газар байдаг юм санж. Хүлээж ядсан бүсгүй олон хоног уйлан хайлж ээжийгээ ч мартан гуниглажээ. Үүний эцэст "Ингэж хүн явсанаас элбэг цэнхэр нуур болъё. Хайртай залуу минь далайн чанадаас хун шувуу болоод ирвэл тосон авч цуцаж ирсэн даль юуг нь амраан, цугтаа гурван сар боловч жаргая. Ангир зөөлөн өехий юуг нь илбэн таалж, амар амгалан мэлтэлзэх нуур болъё” гэж шийдээд Харгал нуур болчихжээ. Бүсгүйн хар тана шиг үс нуурын мандалд үе үе намиран харагдах нь хар гал асаж байх шиг санагдаж, энэ нуур ийн Харгал нэртэй болсон түүхтэй ажээ. Харгал нуурын өглөө гэрэл зургийн сурвалжилгаас таалан соёрхоно уу.

Эх сурвалж www.zms.mn