Монгол, Швейцарын 60 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататгаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг Хамтарсан тунхаглалаар тодорхойлсон.

“Энхтайвны төлөөх Монгол, Швейцар” хэмээх түүхэн ойн уриа нь хоёр улсын гадаад харилцааны зорилтуудыг тодорхойлсон. Тунхаглалын хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах замаар улс төрийн харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон улс, бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх санаачилга, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, онцгой байдал, боловсрол, спорт, соёлын салбар дахь хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахаар тогтов.

“АРДЧИЛСАН ЗАСАГЛАЛЫН АСУУДЛААРХ МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ШХУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Юрг Бурри нар гарын үсэг зурлаа.

Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлсэд суурилсан засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлээр тусгайлсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээг тус Санамж бичгээр тодорхойлсон ба Санамж бичгийн хүрээнд “Парламентын институцийг бэхжүүлэх нь”, “Үндсэн хуулийн шүүхийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх” зэрэг төслийг Монгол Улсад хэрэгжүүлж байгаа.

Гэрэл зургийг Л.НОМИНГЭРЭЛ