УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог, Сонгинохайрхан дүүрэгт анагаах ухааны доктор, эмч Н.Хүрэлбаатар нэр дэвшин өрсөлдөж байгаа.  Тэрээр 200 орчим эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл хэвлүүлж 10 гаруй ном сурах бичиг, гарын авлагын зохиогч, редактораар ажиллажээ. Энэ тухайгаа цахим хуудастаа  "Би Гепатитын B вирусын тархалт, түүнээс улбаалаад энэ вирус тээгчдийг хэрхэн эмчлэх тухай Англи улсын Венгер институт, БНСУ-ын Йонсей их сургууль, Япон улсын Токай их сургуулийн лабораториудад олон жил судалгаа хийж Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж байлаа. Өөрийн шавь нараас зургаан магистр, зургаан докторын эрдэм шинжилгээний ажлыг удирдан, 200 орчим эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл хэвлүүлж 10 гаруй ном сурах бичиг, гарын авлагын зохиогч, редактораар ажиллажээ. Өнөөдөр манай их сургууль дэлхийн 218 улсын 22629 их дээд сургууль, хүрээлэнгүүдийг хамруулсан “World Scientist and University Rankings” олон улсын байгууллагын үнэлгээгээр эрдэм шинжилгээний бүтээлийн эшлэлийн тоогоор Монгол Улсдаа тэргүүн байрт эрэмбэлэгдэж чадлаа" гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn