УИХ-ын сонгуулийн баруун бүсийн тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Баярсайхан Ховд аймгийн иргэд сонгогчидтой хийх уулзалтаа Дарви сумаас эхлүүлсэн.  Тэгвэл өчигдөр Булган сумын иргэдтэй уулзаж Баруун бүсийн хөгжил, нутгийн зон олон, малчид, хөдөлмөрчид, хүүхэд, залууст чиглэсэн МАН-ын бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулжээ.  Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын БООМТЫН СЭРГЭЛТ хамгийн эрчимтэй хэрэгжиж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж буй чиглэл билээ. Боомтын сэргэлт ирэх жилүүдэд үргэлжлэн хэрэгжих бөгөөд Булган сумын нутагт байрлах Булган, Байтаг хилийн автозамын боомтуудыг өргөжүүлэх, үйл ажиллагааг нь сэргээж буй юм. Зөвхөн нүүрс тээвэр бус ачаа тээврийн хэмжээ, төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийн Баруун бүсийн хөгжлийн гол тулгуур бол Эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт, тээвэр логистик бий болгох юм. Энэ хүрээнд Булган, Цагааннуур, Арцсуурь, Бургастай боомтыг өргөжүүлж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Монгол Улсын баруун хил хязгаарыг манаж дайчин баатарлаг үйлсээрээ гайхагдсан Чингисийн торгон цэргийн тасархай, Ойрадын дөрвөн хүчирхэг аймгийн нэгэн болж хүчирхэгжиж явсан торгууд түмэн нутаг орныхоо хөгжлийн төлөө Ерөнхий сайдаа багаар нь дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. 

Эх сурвалж:www.polit.mn