УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчид Дорнод аймгийн Баяндун сумын иргэд сонгогчидтой уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулжээ.   Тус сумаас олон алдартан төрсөн бөгөөд эрдэм мэдлэг, эр зоригоо эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зориулан төр түмэндээ хүндлэгдсэн, алдартны өлгий нутаг хэмээдэг.  Тухайлбал, Баяндун сумаас Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, Дэслэгч генерал, 20-р зууны манлай хилчин Базарын Цэдэн-Иш, Хөдөлмөрийн баатар, гавьяат багш Додийн Базар, Төрийн хошой шагналт, анхны Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, 20-р зууны манлай зураач О.Цэвэгжав, Гавьяат багш, дипломатч, зохиолч Дондогийн Цэвэгмид, Соёлын гавьяат зүтгэлтэн Мөнхийн Шийрэв, Холбооны яамны дэд сайд Магсарын Чимэддорж, Хүүхдийн анхны мэс засалч, Хүний гавьяат эмч Жамъянгийн Цэрэндулам, Төрийн соёрхолт, хүний их эмч Хорлоогийн Баттөмөр зэрэг олон эрдэмтэн мэргэд, эр зоригт хөвгүүд төрөн гарч эх орондоо хүчээ өргөсөн билээ.  Тэдгээр алдартнууд болон үр хүүхэд хойч үе нэр дэвшигчдийг халуун дотноор хүлээн авч багаар нь дэмжихээ илэрхийлжээ. 

Тус тойрогт МАН-аас  Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнээр ахлуулсан МАН-ын багт Ухнаагийн Отгонбаяр, Пүрэв-Очирын Анужин, Мөнгөнцогийн Ганхүлэг, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Цагаанхүүгийн Идэрбат нар нэр дэвшиж байна.

Эх сурвалж:www.polit.mn