УИХ-ын сонгуулийн баруун бүсийн тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Баярсайхан Халх, Дөрвөд, Торгууд, Казак, Урианхай, Захчин, Өөлд олон ястны өлгий нутаг Ховд аймгийн иргэд сонгогчидтой хийх уулзалтаа Дарви сумаас эхлүүлжээ.  Тус тойрогт нэр дэвшигчид МАН-ын бодлого, бүсчилсэн хөгжлийн реформ, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байна.   Нэр дэвшигч Б.Баярсайхан "Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр нь бүс нутгаараа нэгдэн нийлж, өөр, өөрсдийн онцгой давуу тал, өгөгдөл нөөц дээр үндэслэн хөгжих боломж юм. Баруун бүсийн хөгжил, тэр дундаа Ховд аймагт хийгдэх хөгжлийн бүтээн байгуулалт ирэх жилүүдэд өрнөх бөгөөд үүнд иргэн таны оролцоо хамгаас чухал юм. Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Европ-Кавказ-Азийн орнууд/CRASEL/-ын замын сүлжээнд холбогдох Булган боомт, Үенч, Алтай, Цэцэг, Дарви сумын нутагт Хөшөөтийн уурхай, Говь- Алтайн Баян-Уул, Жаргалан сумын нутгаар дамжин Завханы Алдархаан сумын Завхан-Борхын голын бэлчирт Баруун босоо төмөр замтай холбогдох Мянганы төмөр замыг барина. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, Ховд аймагт дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулахаар төлөвлөөд байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn