МАН:

...Авлигын дагнасан шүүх байгуулна.

...Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг илүү нээлттэй, хариуцлагатай болгоно.

...Шүүгчийн шударга бус үйлдэлд хариуцлага тооцох, огцруулах тогтолцоог төгөлдөржүүлнэ.

...Шүүхийн үйлчилгээний хүртээмж, орчныг сайжруулах, хараат бус бие даасан байдлын баталгааг нэмэгдүүлж, шүүгчийн мэргэжлийн ёс зүйг дээшлүүлнэ.

...Шүүхийн процессыг цахимжуулж хэрэг хянан шийдвэрлэх явцыг ил тод болгож, маргааныг түргэн шуурхай үнэн зөв шийдвэрлэдэг болгоно.

...Ерөнхий прокурорын газрын дэргэдэх мөрдөн шалгах тусгай нэгжийг сэргээж, шүүгч, прокурор, мөрдөгч, цагдаа зэрэг тусгай субьектыг шалгах тогтолцоог бүрдүүлнэ.

 

АН:

... Шүүхийн хараат бус байдал, хариуцлага, олон нийтийн итгэл даах чадварыг дээшлүүлэх чиглэлд бодлогын эрс өөрчлөлт хийнэ.

…Шударга процесс, гэрчийн хамгаалал, хууль зүйн чанартай үйлчилгээ авах чиглэлд процессын шинэчлэлийг эрчимжүүлж, прокурор, өмгөөлөл, мөрдөх албаны үйл ажиллагааг шүүхийн тойрогт нийцүүлнэ.

…Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг олон улсын жишигт хүргэнэ.

…Шийдвэрийн хэрэгжилт, үр дүн шүүгчийн ажлын үзүүлэлт, чиг үүрэгт багтдаг олон улсын жишгийг хуульчилна.

…Шүүхийн шинжилгээ, шүүхийн шинжээчийн үйл ажиллагааг тусгайлсан процессын хуулиар зохицуулан бие даасан шинжээчдийн нөөц бий болгож, монополь шинжилгээний байгууллагыг өрсөлдөөнт мэргэжлийн шинжээч, лабораториуд бүхий олон улсын шаардлага хангасан шүүх шинжилгээний тогтолцоог бий болгоно.

…Гүйцэтгэх ажлын тухай хуулийг хүчингүй болгож, тагнуулын үйл ажиллагааг тусдаа хуулиар, нууц мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиар зохицуулж, шүүхийн хяналтад оруулна. …Нууц мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд авагдсан мэдээ, баримтыг процессын төгсгөлд нэг бол шүүхэд, эсвэл тус ажиллагаанд өртсөн иргэнд хүргүүлэх механизмыг хуульчилна.

 

ХҮН нам:

…Хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын албан хаагчдад хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг эрчимжүүлж, мэргэжлийн болон ёс зүйн шаардлага, шалгуурыг өндөрсгөн, мэргэшлийн шалгалтад нэг удаа бүрэн хамруулах замаар дахин сонгон шалгаруулна. Ийнхүү шалгарсан хараат бус, хууль ёсонд үнэнчээр зүтгэх, ёс зүйт, хүний эрхийн төлөө хандлагатай албан хаагчдын эрхийн нийгэм, эдийн засаг, хууль зүйн баталгааг эрс нэмэгдүүлнэ.

 

Үндэсний эвсэл:

...Бүх шаины шүүгчдийг сонгон шалгаруулах дүрэм, журмыг боловсронгуй болгож, хараат бус байдлыг хангана.

...Шүүхийн системийн үр дүнтэй ажиллагааг хангахын тулд зарим төрлийн маргааныг түргэвчилсэн байдлаар шийдвэрлэдэг шүүхийн тогтолцоог бий болгоно.

...Шүүгчид, шүүхийн ажилтнуудыг сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамруулж, мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, дотооддоо болон олон улсад Монгол Улсын шүүхийн системийн нэр хүндийг сэргээнэ.

...Шүүхийн системд мэдээллийн технологийн дэвшил ашиглаж, шүүхийн үйл ажиллагааг илүү шуурхай, хүртээмжтэй, чирэгдэл багатай болгоно. 
 

ИЗНН:

...Хууль дээдлэх, иргэн бүрд тэгш шударга байдлыг хангах шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлнэ.

...Шүүхийн шийд­вэргүйгээр данс битүүмжилдэг хуулийн заалтыг хүчингүй болгох хуулийг санаачлан батлуулна.

 

ШИНЭ нэгдсэн эвсэл:

...Шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх засйаглалтай эрх мэдлийн хувьд нэгэн адил бие даасан байх байдлыг бэхжүүлнэ.

...Шүүх нь хараат бус байдлыг хангах зорилгоор бодлогоо өөрсдөө боловсруулдаг тогтолцоог бий болгохын төлөө ажиллана.

...Шүүх нь төсвөө өөрсдөө боловсруулж, УИХ-ыыр хэлэлцүүлэн батлуулдаг эрх зүйн злхицуулалтыг бэхжүүлнэ.

...Шүүгч нарыг томилох буюу сонгох, дэвшүүлэх журам нь ил тод, нээлттэй, тодорхой байлгах эрх зүйн зохицуулалтыг бэхжүүлнэ.

...Шүүгчийг мэдлэг, туршлага, ёс зүйн чанарыг бодитоор үнэлсний үндсэн дээр нэр дэвшүүлж, томилдог эрх зүйн зохицуулалтыг сайжруулна.

...Шүүгч нарыг авлигаас ангид байлгах эрх зүйн зохицуулалтыг сайжруулна.

...Шүүгчид сахилгшын арга хэмжээ ногдуулах буюу огцруулах ажиллагааг чангатгах эрх зүйн зохицуулалтыг сайжруулна.

...Авлигаас ангид, шударга, ёс зүйтэй ажиллаж байгаа шүүгчийг бүх насаар нь томилон ажиллуулдаг эрх зүйн зохицуулалтыг сайжруулна.

...Шүүх засаглалын нийгэм дэх нэр хүнд, иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх замаар шударга ёсыг бэхжүүлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 122 (7366)