УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхлээд хоёр хоног өнгөрч байна. Баянгол дүүргийг иргэд сонголтгүй сонгууль гэж дүгнээд байгаа ч энэ удаа тус дүүрэгт бие даан нэр дэвшигч Ганбаатарын Шижирбат бусдаас ялгарч, манлайлж байгааг дуулгая. Түүнийг улс төрд иргэдийг төлөөлж, итгэл даах нуруутай гэдгийг тойрон хүрээллийн хүмүүс нь хэлдэг бас үнэлдэг юм билээ. Улс орныг оюуны чадамж өндөртэй, боловсролтой хүмүүс л удирдан, чиглүүлж, хөгжүүлнэ. Учир нь Г.Шижирбат Монголын хамгийн өндөр IQ-тай хүн.

Таван жилийн өмнө судалгаагаар монголчуудын IQ чадамж 100 гэж тооцоологдож гарсан. Тэгвэл Г.Шижирбат 143 байгаа нь суут хүн болох нь харагдана.

Итгэл, зориг өвөртлөн сонгуульд өрсөлдөж буй Г.Шижирбатын мөрийн хөтөлбөр нь нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэхүйц цагаа олсон оновчтой, зөв санаа байгааг харж болно. Иргэд аюулгүй, ая тухтай амьдрахад туслах нь бахархууштай. Тухайлбал, агаарын бохирдол, түгжрэл, хөрсний бохирдлоос гарах мэргэн шийдлийг олжээ.  Ингэхдээ байшин үйлдвэрлэх комбинатыг ажиллуулж Баянгол дүүрэгтэй ижил угсармал хороолол олныг барихаар төлөвлөсөн байна. Нийслэлд амьдарч буй иргэд байрны өндөр үнэд дарлуулж амьдарч байгаа нь нууц биш. Харин угсармал хорооллын байрны м2 нь нэг сая хүрэхгүй үнэтэй.