Т.САЙХАН

“Үндэсний Эвсэл”-ээс V тойрог буюу Төвийн бүсэд нэр дэвшигчид зургаадугаар сарын 11-нд Мөнгөнморьт, Архуст, Баянжаргалан, Баян сумдын иргэд, сонгогчидтой уулзлаа. Иргэд, дэмжигчид намчирхал талцалд цэг тавьж, эв нэгдлийг эрхэмлэхийг захиад, “Үндэсний Эвсэл”-ийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, Үндэстнээрээ баяжъя” уриаг иргэд хамгийн амьдралд ойр хэмээн дэмжиж байна.

“Үндэсний Эвсэл” тавдугаар тойрог буюу Төвийн бүсэд “нэг улс төрч, 1000 мэргэжилтэн” зарчмынхаа хүрээнд МАА, ХАА -н шилдэг эрдэмтэн, докторууд мэргэжилтнүүдээ бодлого тодорхойлуулахаар илгээгээд байгаа юм. Тус тойрогт Л.Баяртулга, Д.Хишигжаргал, О.Болор-Эрдэнэ, Т.Насанжаргал, Б.Ундрах-Од, Л.Чой-Иш, Б.Эрдэнэболор, Х.Болдмандал нарын нэр дэвшигчид дэвшиж байна.

Эх сурвалж:www.polit.mn