Т.САЙХАН
МАН-ын жагсаалтын есдүгээрт бичигдсэн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин нэрээ татах тухай өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр "Сонгуулийн өмнө тухайлан зарим хувийн компаниудын өмч хөрөнгийн эрх, хөдөлгөөнийг “улс төрийн” шинжтэй хязгаарласаар байхад хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллагыг удирддаг хүний хувьд эрх барьж буй намаас сонгуульд нэр дэвших нь ёс зүйгүй санагдаж байна" гэжээ.
Өнгөрөгч өдрүүдэд “Монполимет групп”-ын захирал Ц.Гарамжавыг 48 цаг саатуулан баривчилсан нөхцөл байдалд олон нийт, хувийн хэвшлийнхэн төдийгүй зарим улстөрчид ч ихээхэн шүүмжлэлтэй хандсан. Улмаар түүнийг яллагдагчаар татан, хилийн хориг тавьж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглоод буй юм. Үүнтэй холбогдуулан хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг хааж, боомилж байна гэх агуулгаар маргаан мэтгэлцээн нийгэмд багагүй өрнөсөн байдаг.
Эх сурвалж:www.polit.mn