Төв аймгийн Бүрэн сумын нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, цасны зузаан дунджаар 20-28 см зудын байдалтай байна. Засгийн газраас томилсон шуурхай бүлгийн гишүүн Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн О.Батжаргал,  аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн нар  малчдынхаа санал хүсэлтийг сонсон, сумын онцгой комисст шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн малчдын өвөлжөө, хаваржаа руу явах гол замуудыг нээхэд шаардагдах таван тонн түлш нийлүүлэх, суманд 800 боодол ногоон тэжээл, 35 тонн хивэгийг үнэ төлбөргүй олгох, 35 тонн тэжээлийн будааг хөнгөлөлттэй үнээр олгох, малын эм, биобэлдмэлийн хангалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд туулах чадвар сайтай автомашинаар сумын эрүүл мэндийн төвийг хангах асуудалд анхаарч ажиллахаар болов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 35 (7279)