Доктор, профессор З.Баттогтох
Хүн төрөлхтөн ан араатан эрт дээр үеэс мацаг барьдаг байжээ, Эрт үеийн хүмүүс хоол хүнс хомс байсны улмаас олон хоногоор хоол ундгүй явдаг байсан ба хоолгүй хэдэн хоногоор байх нь бидний бие организмд шинэ зүйл биш юм. Хүн бүр өдөр бүр мацаг барьдаг гэвэл та гайхан байх, учир нь хүн шөнө унтаж байхдаа юу ч идэхгүй уухгүйгээр 7-8 цаг унтаад босдог нь нэг ёсны мацаг барилт юм. Шөнө унтаж байхад хүний бие бүх гэмтсэн эсээ эдгээх, хортой бодисоо ялгаруулах зэрэг нөхөн төлжих үйл ажиллагаага явуулж байдаг. Орчин цагийн хүмүүсийн хоол унд элбэг болж илчлэг нь ихсэж, шим тэжээлийн гүнзгий дутагдалд орж эхэлжээ, энэ үзэгдэл нь тухайн үедээ биед мэдэгддэггүй боловч олон жилийн дараа шим тэжээлийн дутмагшил архаг хууч өвчин хэлбэрээр илэрдэг байна. Өнөөгийн нийгмийн хүмүүсийн хоол ундааны зохилдлогоо буюу шөнө орой болсон хойно юм идэх, хоолны дундуур төрөл бүрийн амттанг хамт зооглох зэрэг нь бие нөхөн төлжихөд саад учруулж таны идсэн хоолыг шөнөжин боловсруулаад завгүй байгаа эд эс нь гэмтсэн эсээ эдгээж хорт бодисоо ялгаруулж амждаггүй байна. Тиймээс оройн 19 цагаас өмнө хоолоо идэж дуусгаад гал тогооны өрөөний үүдийг хаах хэрэгтэй.
Сүүлийн 20 жил мацаг барилтын талаар олон судалгаа хийгдэж, хүмүүсийн мэдлэг ч өргөн болжээ. Ялангуяа сүүлийн 5 жилд янз бүрийн мацаг барилтын арга дэлгэрч хүмүүс олноороо өөрийн бие дээрээ туршиж хэрэгжүүлдэг болсон байна. Жишээ нь 8/16 харьцаатай мацаг барилт буюу 8 цагт нь юм идээд 16 цагт нь идэхгүй байх. Мөн 11/13 харьцаатай 11 цагт нь юм идээд 13 цагт нь юм идэхгүй байх зэрэг мацаг барилтууд түлхүү хэрэглэгдэж үр дүнгээ өгч байна. Илүүдэл жингээ хасах, даралт ихсэж багасах болон сахарын өвчтэй хүмүүст эдгээр аргууд маш үр дүнтэй байдаг байна. Хавдартай тэмцэж байгаа хүмүүсийн хувьд арай илүү уртасгасан цагаар барих нь тохиромжтой байдаг байна. Ерөнхийдөө ихэнх хүмүүсийн хэн нэгний тусламжгүйгээр барьж чадах мацаг нь 3-5 хоногийн усан мацаг байдаг ба зарим хүмүүс 7 хоног, 10 хоног, 14 хоног 21 хоног зэрэг уртасгасан мацаг барилт хийж даджээ. Харин хавдараар оношлогдсон эмчлэгдэж байгаа хүний хувьд 7-оос дээш хоног барихаар бол эмчийн хяналтанд барих шаардлагатай юм.
Усан мацаг нь ямар ч илчлэггүй хоол хэрэглэх буюу ногоон цай, чихэргүй кофе, ургамалын цай гэх мэт ямар нэг илчлэггүй цай ундааны төрлийг хэрэглэж болно гэсэн үг юм. Үүн дээ нэмээд мэдээж биеийн шингэний балансыг барихын тулд ус сайн уух хэрэгтэй. Нэг зүйл анхааруулж хэлэхэд кафейны төрөл зүйлд багтдаг хар цай, сүүтэй цай, чихэртэй кофе зэргийг ууж болдоггүй байна учир нь кафейн нь өөрөө маш хүчтэйгээр хүний төв мэдрэлийг сэргээгч бодис агуулсан байдаг ба өдөр тутамдаа эдгээрийг хэрэглээд дадал болчихсон хүмүүст энгийн үед тэр бүр мэдрэгддэггүй боловч мацаг барьж байх үедээ хэрэглэвэл зүрхний пульс өндөрсгөх сэргээх үйлдэлд нь бие маш мэдрэг хүлээж авдаг байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин