П.АМГАЛАНБАЯР
"Jenesys" хөтөлбөрийн оролцогчид Японы "Шинжлэх ухаан ирээдүйн музей"-тэй танилцлаа. Музейн дотогш ороход ер бусын гайхалтай орчин угтав. Музейн барилга нь таван давхар бөгөөд тасралтгүй үргэлжлэх эргэлдсэн гүүрэн замтай аж. Найман тэрбум хүн аж төрж буй дэлхийн бөмбөрцгийг музейн төв хэсэгт байрлуулсан байв.Дэлхийн бөмбөрцөг цэнхэр, цагааны хослол болсноо удалгүй гэрэлтсэн улаан, хар өнгө зэрэг олон төлөвт байдалд хувирах нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдана.