Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар салбарын сайд нар мэдээлэл хийлээ.  Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр " Зэвсэгт хүчний анги салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байна.  Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулахаар боллоо.  Энэ ажлын хэсэг цаашид цэрэг татахад оюутнуудыг татахгүй байх, цэргийн ангиудад хүний эрх зөрчигдөж байгаа эсэх зэргийг нарийвчлан шалгаж, шалгалтын дүнгээ танилцуулна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn