П.АМГАЛАН
Салхитын мөнгөний орд болон шүүгч нарын авилгын тухай иргэн Ш.Мөнгөншагай мэдээлэл хийлээ. Тэрбээр “Намайг Салхитын мөнгөний ордны гэх хэрэгт гол зохион байгуулагчаар оролцож, авилга өгсөн гэж үзсэн. Саяхан Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүх хурал болсон. Шүүхээс намайг авилга өгсөн гэж үзэж гурван жилийн ял оноосон. Гэвч шүүхээс авилгал өгсөн хүн нь намайг гэж үзэж байгаа мөртлөө авилгал авсан хүн нь байхгүй гэж шийдэгдсэн.
Сая хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярын шүүх хурал болж түүнийг дээр 27 сая төгрөгөөр торгосон. Энэ бол шударга бус үйлдэл. Салхитын мөнгөний ордны шүүгч нар авилга авсан гэж явсан. Энэ бүх ажлыг зохион байгуулсан хүн нь Т.Мөнхбаяр. Би энэ асуудлыг орхиж болох ч шударга бус зүйл байгаад байж болохгүй. Нийгэмд намайг шүүгч нарт авилгал өгсөн. Нөгөө шүүгчид нь шоронд орсон. Авилгал өгсөн хүн нь бас шоронд явсан гэсэн ойлголт төрүүлсэн. Хэрэв тийм бол хэргийг шийдсэн хүн авилгал авсан байж таараа. Гэтэл ямар ч хамааралгүй Сонгинохайрхан дүүргийн шүүгч, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгчид ял оноосон. Хэрэг шийдээгүй мөртлөө авилга авна гэдэг логикийн хувьд алдаатай.
Энэ хугацаанд хонгил гэдгийг биеэрээ үзлээ. Тухайн үед Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байсан. Ерөнхийлөгч Х.Баттулга Г.Занданшатард “Наа ажлаа амжуулчихвал УИХ-ын дарга болгож өгье” гэсэн. Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярыг уурхайн захирлаар томилсон.
Мөн тэтгэврийн зээлийг бонд гаргаж тэглэсэн ч одоо хүртэл төлөгдөөгүй. Яагаад гэхээр бүгдээрээ дээгүүр, доогуур хулгай хийсэн учраас бондоо Салхитын мөнгөний ордоос төлөх ёстой ч төлж чадаагүй. 2018 оны мэдээллээр нэг тонн баяжмалыг 106 доллараар гаргаж байсан. Миний авсан мэдээллээр 106 доллараар гэрээ хийж гаргаад 700 орчим доллараар цаана нь худалдаж авдаг. Үүний зөрүү нь мөнгийг одоо хүртэл эдгээр хүмүүс авч байгаа.
Эх сурвалж:www.polit.mn