П.АМГАЛАН

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэж, танилцана. Хуралдаанаар,

  • "Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан байгуулах тухай",
  • Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай,
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлангийн тухай,
  • Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
  • "И-Монгол академи" УТҮГ-ын талаар авах арга хэмжээний талаар,
  • Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэж байна.

Эх сурвалж:www.polit.mn