П.АМГАЛАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
ЦХХХ-ны сайд Н.Учрал:
-Өнгөрсөн жил хүн амын удмын сангийн аюулгүй байдалд анхаарч урмын бичиг хөтлөх нэгдсэн систем хийх УИХ-ын тогтоол гарсан. Өнгөрсөн хугацаанд уг тогтоолын хэрэгжилтэд анхаарч ажилласан. Уг ажлын хүрээнд Архивын ерөнхий газартай гэрээ байгуулж ажиллаж, тус газарт хадгалагдаж байгаа цаасан материалыг цахимжуулах ажил үргэлжилж байна. Хувь хүний мэдээлэл хамгааллын хуульд зааснаар мэдээллийн эзний зөвшөөрлөөр мэдээллийг цуглуулж, түүнийгээ архивын материалтай холбож, хоёр хүн гэрлэхээр ирэхэд нь ДНК-ийн шинжилгээтэй харьцуулж, түүн дээр дүгнэлт гаргадаг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол цаашдаа хуульд заасан заалтыг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй учраас 2028 онд тавиад байгаа юм.
Манай өвөг дээдэс ургийн баяр хийдэг байсан их ач холбогдолтой байсан. Тиймээс цахим орчинд ургийн бичиг хөтлөх үндэсний хэмжээний аянг санаачлах хэрэгтэй гэж үзэж байна. Udam.mn гэсэн ажлыг олон жил хийсэн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Уг асуудлыг архив, бүртгэл, Хууль зкүйн яамтай хамтарч ажиллаж байж шийдэх боломжтой. Ирэх онд ургийн хөтлөх системийг ашиглалтад оруулна. Үүнд иргэн бүр идэвх зүтгэл гаргаж оролцох шаардлагатай.
Эх сурвалж:www.polit.mn