Б.ТУУЛ
Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарахыг анхааруулж байгаа билээ.
Халтиргаа гулгаанаас шалтгаалж ойрын өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал эрс нэмэгдсэн байна. Тодруулбал, ачаалалгүй үед өдөрт дунджаар 300-400 хүн эмнэлгийн тусламж авдаг байсан бол цаг агаар хүйтэрснээс өдөрт 550-600 хүн яаралтай тусламж авч байгаа аж.
Иймд аж ахуй нэгж, албан байгууллагуудыг орчин тойрныхоо цас мөсөө цэвэрлэх ажилд хариуцлагатай хандахыг анхааруулжээ. Бид Баянзүрх дүүргийн хөл хөдөлгөөн ихтэй газрууд болох 13 дугаар хороолол, БЗД-ийн 12 дугаар хороо Амгалан зах орчим болон Чингэлтэй дүүргийн гэр хороолол, 5 буудлын орчим дахь цас мөс цэвэрлэх ажлаас сурвалжлан хүргэж байна.
Эх сурвалж: www.zms.mn