Б.ТУУЛ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног-2023” Олон Улсын форум өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Эхний хэлэлцүүлгийг "Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь" сэдвээр хийж байна.
-Модератор: Ийгл телевизийн тоймч Ж.Төгсжаргал
-Панелист: Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн болон Зүүн хойд Азийн дэд бүсийн газрын Тогтвортой хөгжлийн мэргэжилтэн Фиделес Садикон, Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны академийн Бүс ба Зам судалгааны хүрээлэнгийн захирал, судлаач доктор Фан Лижун нар хэлэлцүүлэгт оролцов.
Эх сурвалж: www.zms.mn