Т.САЙХАН
Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн худалдан авалтуудын материалыг АТГ-т өгч шалгуулахаар болсон тухай Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.
Тэрбээр "Нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх ажил 2009 оноос эхэлсэн. 2009 онд Солонгосын DAEWOO корпорацын 400 автобусаар парк шинэчлэлийг Зам, тээврийн хөгжлийн яам захиалж, Сангийн яам санхүүжүүлж, худалдан авалтыг шууд гэрээний аргаар хийсэн байна. Улсын төсвийн хөрөнгөөр дээрх 400 автобусыг худалдаж авсан ч улсын болон нийслэлийн өмчид бүртгүүлэхгүйгээр 10 ААН-д шилжүүлсэн. Тухайлбал
- "Автобус 1"- 120 ширхэг
- "Автобус 3"- 80 ширхэг
- "Цахилгаан тээвэр" ХХК- 80 ширхэг
- "Эрдэм транс" ХХК- 30 ширхэг
- "Автобус нэгдэл" ХХК 10 ширхэг
- "Мяралзай" ХХК- 8 ширхэг
- "Сутайг буянт" ХХК- 30 ширхэг
- "Тэнүүн Огоо" ХХК- 50 ширхэг
- "Тэнүүн дэлгэр"- 14 ширхэг
- "Атибус"- 8 гэсэн 400 автобуснуудыг авсан. Тухайн үеийн ханшийн зөрүүгээс нийт 35.6 тэрбум төгрөгийн автобусыг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэхгүйгээр ААН-үүдэд өгсөн.
Дээрх дурдсан ААН-үүд улсын төсвийн хөрөнгөөр худалдаж авсан ч эргэн төлөлт бага хэмжээтэй байгаа. Энэ нь тухайн үеийн ханшийн зөрүүгээс шалтгаалж 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. 2009 оноос хойших шууд худалдан авалтын гэрээнүүдийг АТГ-т ХЗДХ-ийн сайдын нэр дээр албан бичгээр хүргүүлж шалгуулах хүсэлт гаргаж байгаа. Улсын ерөнхий прокурорт улсад учирсан өмнөх хохирлуудыг төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж, эргэн төлүүлэх талаар холбогдох хуульд заасан арга хэмжээг авах хүсэлтийг гаргаж байна" хэмээн танилцуулав.
Эх сурвалж:www.polit.mn