Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа хүүхдийн тэтгэмжээ өгдөггүй асуудлыг хуулиар хэрхэн зохицуулах талаар хууль санаачлагчдаас асуулаа.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Гэр бүлийн шүүх, хүүхдийн тэтгэмж өгөх харилцаатай холбоотой асуудлыг Гэр бүлийн тухай хуульд тусгахаар төсөл бэлтгэж байгаа. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Шүүх байгуулах тухай болон Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Хэрэв Засгийн газар хуулийн төслийг дэмжвэл УИХ-д өргөн мэдүүлнэ. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүүхдийн тэтгэмж төлөөгүй этгээдийг гадаадад зорчих эрхийг хязгаарлаж байна. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн тэтгэмж төлөлт 10 хувиар нэмэгдсэн" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn