Т.САЙХАН

 Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Онцгой дэглэмийг хуульд заасан зургаан сарын хугацаагаар тогтоож, 2023 оны дөрөвдүгээр сард нэг удаа дахин зургаан сараар сунгасан билээ. Ингэснээр тус компанид тогтоосон онцгой дэглэм нэг жилийн хугацаанд үргэлжилж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат удирдаж байсан.  Тэгвэл өчигдөр Засгийн газрын Онцгой дэглэмийн хугацаа дуусч, Ж.Ганбатыг ч чөлөөлөхөөр болсон гэх мэдээлэл байна. 

Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн  ээлжит удирдлагаар Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг томилжээ. 

Эх сурвалж:www.polit.mn