П.АМГАЛАН

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Мөрдөн байцаах ажиллагааны нууц задлаад байгаа асуудлаа таслан зогсоох хэрэгтэй. Хуулийнханд хуулиа дагаж ажиллах ёстойг анхааруулмаар байна. Болохгүй бол Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаа сэргээх асуудлыг хөндөж болно. Хавтаст хэргийн бүх материалыг хоёрхон сэтгүүлч а,б-гүй бичдэг байж болохгүй" гэлээ. Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Би амандаа орчихсон, худлаа ярьдаг сайд байхыг хүсэхгүй. Мөрдөн байцаалтын ажиллагааны нууц задруулдаг асуудлыг таслан зогсооно" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn