Б.НЯМСҮРЭН

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Наранцогтын анхны бие даасан “Хөгжмийн эгшиг” тоглолт энэ сарын 26-нд Улаанбаатар паласт болох тов гарчээ.  “Хөгжмийн эгшиг” тоглолтод хуучны уран бүтээлүүд амьд хөгжимтэй эгшиглэнэ. Тиймээс 30 гаруй уран бүтээл дуулагдах ба хоёр цаг үргэлжилнэ. Мөн шилдэг уран бүтээлчдийн төлөөлөл оролцох юм. Ятгын эгшигтэй сайхан тоглолт болно гэдгийг  Б.Наранцогт дуучин онцолж байлаа. Тэрбээр тоглолтоо хийхээр зургаан жилийн өмнөөс төлөвлөсөн ажээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Хишиг продакшн ажиллаж байна.

Эх сурвалж: zms.mn