Б.ТУУЛ

Сэлэнгэ аймгийн төвөөс 10 хүрэхгүй км-ийн зайтай Монгол-Оросын бараг хил дээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн "Сайхны хөтөл"  хэмээх сайхан газар байдаг билээ. Өмнө нь Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юмаа” хэмээн уулга алдсанаас хойш "Сайхны хөтөл" хэмээн  нэрийдэх болсон гэдэг.  Тэгвэл энэ удаа  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь Сайханы хөтөл дүүжин гүүртэй болж, өнгөрсөн зургаадугаар сарын 24-нөөс үйл ажиллагааг нь эхлүүлжээ.

Дүүжин гүүр нь 60 метрийн урттай, 10 метрийн өндөртэй, нэг чигийн урсгалтай буюу нэг хүний замтай байна. Маршрутын хувьд Сайханы хөтлийн зураг авхуулдаг цэгээс Бүргэдтэй хад руу очоод зиплайнаар буух чиглэлтэй юм байна.

 Сайханы хөтөлд экстрим аяллын үйлчилгээ, кофе шоп, ариун цэврийн байгууламж, хоол үйлчилгээний цэгүүдийг нэмсэн байна. Ингэснээр жилд 40,000-50,000 аялагч ирдэг болжээ. Мөн эдгээр   үйлчилгээнүүд нэмэгдэж, аялагчдын тав тухыг илүү бүрдүүлж, орчноо тохижуулснаас хойш Улаанбаатараас Сэлэнгэ аймаг, "Сайханы хөтөл"-ийг зорих  аялагчдын урсгал улам нэмэгдэж байгааг бизнес эрхлэгчид хэлж байв. 

 

Эх сурвалж: www.zms.mn