Т.САЙХАН

Ерөхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр "Э.Бат-Үүл хотын дарга байхдаа "Сахал" Д.Эрдэнэбилэгтэй хамт хотхон бариад өөрөө амьдарчихсан. Удирдлагын академийн тэнд "Эрдэнийн төгөл" гээд хотхон одоо байж байдаг. АН-ынхан авлигын асуудал дээр намынхнаа битгий хамгаалаарай" хэмээн мэдэгдсэн. Харин энэ асуудалд хотын дарга асан Э.Бат-Үүл албан ёсны цахим хаягаараа хариулт өглөө. Тэрбээр "Нийгмийн онлайн сүлжээнд, намайг хотын сайн дарга байсан гэж олон түмэн жиргээд, постлоод байгаа явдалд би ямар ч хамаагүй. Би өөрийгөө пиардаж явдаггүй. Би чөлөөндөө гараад ном бичиж суугаа хүн. МАН, нийслэлийг муу удирдсан, үнэндээ удирдаж чадахгүй байгаа явдалд би ямарч буруугүй. Гэтэл, чөлөөндөө байгаа жирийн иргэн намайг,хотын дарга байхдаа Удирдлагын академийн газар дээр барилга бариулсан мэтээр, Монгол Улсын Ерөнхий сайд зоргоороо гүтгэн гүжирдэж байна. Ерөнхий сайд жирийн иргэнээ гүтгэж хов тараах эрхтэй ахул, ардчилсан улсын иргэн би шүүхэд хандах эрхтэй. Би шүүхэд хандана" хэмээжээ.

Эх сурвалж:www.polit.mn