Т.САЙХАН

НИТХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /10.04/  хуралджээ. Хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан Нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарыг томилох шийдвэрийг хэлэлцсэн байна. Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгийн хаалттай хуралдаан 82 хувийн ирцтэйгээр хуралдсан бөгөөд 100 хувийн саналаар Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн гэжээ.  Иймээс Х.Нямбаатарын УИХ-ын чуулганы хуралдаанаар томилгооны асуудлыг оруулж ирэх юм.

Мөн ирэх долоо хоногт НИТХ-ын хурлаар батламжлах юм байна.  Ингэхдээ,  Засаг захиргааны Нэгжийн тухай хуулийн 46.6-д заасны дагуу 7-оос доошгүй хоногийн дотор хуралдаан зарлах хуультай. 

Эх сурвалж:www.polit.mn