С.САРУУЛ
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууссаны дараа Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Энэ ерөөсөө хариуцлагаас зугтаад байгаа зүйл ер байхгүй. Ж.Сүхбаатар сайд дээр байсан төсвийн багцыг би авахгүй гэдгээ хэлсэн. Учир нь, өмнө нь орж ирсэн 224 автобус дээр бас бөөн хэл ам болсон. Түгжрэлийн сайд чинь ямар ч бүтэц байхгүй, яамгүй, ажлын албагүй. Төсөв нь нийслэл рүү эрх шилжүүлэх байдлаар шийдэгдсэн. Түүнээс биш нийслэлийн төсөв дээр автобус худалдан авах асуудлыг суулгаад нийслэл өөрөө захиран зарцуулсан зүйл огт байхгүй. Наад гүйлгээ нь Сангийн яамаар хянагдаж, Түгжрэлийг бууруулах үндэсний хороон дарга Ж.Сүхбаатарын гарын үсгээр хөдөлсөн асуудал. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Ж.Сүхбаатар сайд юм. Хоёрдугаарт, "нийслэлд эрх шилжүүлээд шуурхай зохион байгуул" гэдэг үүрэг чиглэл орж ирсэн. Угаасаа хууль нь ч тийм. Тэр дагуу захирамж гаргаж, наадахаа хурдан зохион байгуул гэсэн чиглэл өгсөн. Түүнээс би тэр тендер, ажлын хэсэгт нөлөөлөөгүй. Хуулиараа болохгүй. Энэ асуултыг Ж.Сүхбаатар сайдаас л асуу даа. Би ногоон автобусанд оролцоогүй, хэрэв буруутай нь тогтоогдвол хариуцлагаа хүлээнэ, ерөөсөө айхгүй. Газрын наймаанд хэн, хэрхэн оролцдог зэрэг асуудлуудыг бүгдийг нь ил болгоно. Усан паркийг нураана л гэсэн бол нураана" гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn