Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
“Зууны мэдээ” сонин төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг уншигчиддаа хүргэж байгаа билээ. Энэ удаад “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ”-ын ТУЗ-ийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү мэдээлэл нь компанийн болон shilen.gov.mn цахим хуудаст бүртгэгдсэн байна.
ТУЗ-ийн дарга Рэнцэндагвын Дагва
Р.Дагва эрх зүйч мэргэжилтэй. Их засаг их сургуулийг эрхзүйч мэргэжлээр Магистрын зэрэгтэй доктурант. Тэрбээр одоо Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч юм. Өмнө нь МҮОНРТелевиз, НЗДТГ, СХД-ийн ЗДТГ ажиллаж байсан.
ТУЗ-ийн гишүүн Нацагдоржийн Батсүмбэрэл
Н.Батсүмбэрэл түүх-нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Боловсролын удирдлагын магистр цолтой. Тэрбээр одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн засаг даргаар ажиллаж байна. Өмнө нь нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МҮХАҮТ-д хэлтсийн дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч, МАН-ын улс төрийн бодлогын ахлах ажилтан, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга, Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан юм.
ТУЗ-ийн гишүүн Батсамбуугийн Сэргэлэнбаатар
Б.Сэргэлэнбаатар Бизнесийн удирдлагын бакалавр, Эрх зүйч мэргэжлээр магистрын зэрэгтэй. Тэрбээр одоо нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч. Өмнө нь “Доктор авто сүлжээ” ХХК-д ерөнхий менежер, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албанд мэргэжилтэн, Сонгинохайрхан дүүргийн "Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын дарга, УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөх, Нийслэлийн МАН-ын хорооны хэлтсийн дарга, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны ХМОНХТ-ийн даргаар ажиллаж байсан юм.
ТУЗ-ийн гишүүн Сэрдамбын Эрдэнэбаяр
С.Эрдэнэбаяр Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг худалдааны удирдлага мэргэжлээр бакалавр, Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй. Тэрбээр одоо Багахангай дүүргийн Засаг дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна. Өмнө нь гал унтраах 19-р ангид гал сөнөөгч, Багахангай дүүргийн банкны салбарт бэлэн мөнгөний хянагч, Багахангай дүүргийн МАХН-ын хорооны Улс төрийн ажилтан, Багахангай дүүргийн өрхийн амьжиргаа, чадварыг дэмжих зөвлөлийн нарийн бичгийн дарга, Багахангай дүүргийн ЗДТГ-т зохион байгуулагч, Засаг даргын Тамгын газрын орчлогч даргаар ажиллаж байсан юм.
ТУЗ-ийн гишүүн Чойжинсамбуугийн Раднаабазар
Ч.Раднаабазар Бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй. Хөдөө аж ахуйн их сургуулийг Эдийн засгийн ухааны магистр, Их британы Вродфорд коллежийг хэл судлалаар, Соёл урлагийн их сургуулийг Соёл, урлагийн эдийн засаг менежмент мэргэжлээр төгссөн. Тэрбээр одоо Нийслэлийн ИТХ төлөөлөгч, Налайх Дүүргийн засаг даргаар ажиллаж байна. Өмнө нь Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Соёлын хэлтэст зохион байгуулагч Хан-Уул дүүргийн Соёлын ордны захирал, Английн Вродфорд хотын Согонг фермид Борлуулалтын менежер, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд зохицуулагч, Америкийн нэгдсэн улсын “TD” компаниийг Худалдааны менежер, Монголын санхүүгийн группт Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, “СС Монголиа” компанид төсөл хариуцсан захирал, Монголын Сео клубт зохицуулагч, Налайх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан юм.
ТУЗ-ийн гишүүн Бямбадоржийн Мөнгөншагай
Б.Мөнгөншагай нь Нийслэлийн Засаг даргын тамгийн газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга юм.
ТУЗ-ийн гишүүн Алтангэрэл Анхбаяр
А.Анхбаяр нь одоо НИТХ-ын хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 194 (7179)