Т.САЙХАН

АЭХ-ны тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Жаргалан болон АН-ын эмэгтэйчүүд мэдээлэл хийлээ.  Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан “Миний хувьд ерөнхийлөгчийн албыг хүлээж авснаар сая сонгуульд нэр дэвшсэн эмэгтэйчүүдийнхээ мөрийн хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлж, нэг баг болон хамтарч ажиллах эрмэлзлэлтэй байгаагаа уламжилъя. Тухайлбал бид сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасан квотыг зөвхөн босго оноо гэж харж байгаа. Тиймээс квотоос бүх шатанд нэр дэвшүүлэх эмэгтэйчүүдээ бэлтгэж чадавхжуулах, таниулах ажлыг хамтдаа зохион байгуулна. Улмаар бүх шатны сонгуульд аль болох олон эмэгтэй ялалт байгуулах талаар дэмжин ажиллана.  Түүнээс гадна Ковид-19-ийн хуулийн хэрэгжилттэй холбоотой УИХ-ын нээлттэй сонсголыг зохион байгуулахаар болсон. Цар тахлын үед хамгийн их хохирол амссан, хамгийн золиос амссан хүмүүс бол эмэгтэйчүүд байсан. Тэр утгаараа Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбоо эмэгтэйчүүдтэйгээ хамтран ажиллана" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn