П.АМГАЛАН

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 22 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.  Тодруулбал,

- Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн талаар (танилцуулга),

- Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг сайжруулах, дуусаагүй барилга байгууламжийг ашиглалтад оруулах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар,

- Төрийн албаны сэргэлтийн хүрээнд бодлогын түвшинд хэрэгжүүлэх ажлын талаар,

- Монгол Улсын Ерөнхий сайдын Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймагт ажилласан дүн,

- “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 22 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: www.polit.mn