П.АМГАЛАН

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал одоо болж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан "Шүүхээс ямар нэгэн байдлаар бидний хурлын зарыг тараах, мэдээлэл өгөхдөө "Нүүрсний гэх тодотголтой" гэж онцолж цохож байгаа нь хуульд хэр нийцэж байгаа вэ. Энэ нь бидний эрх ашгийг зөрчиж байгаа үйлдэл болж байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn