Б.ДЭМБЭРЭЛ
Леброн Жэймс ирэх жилийн олимпийн наадамд АНУ-ын шигшээ багийг төлөөлөн оролцох талаар бодож эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ. Тэрбээр Стефен Көрри, Кевин Дюрант, Энтони Девис, Жэйсон Тэйтум, Дрэймонд Грийн нартай хамт тоглохоор төлөвлөөд байгаа гэнэ. Тэднээс гадна Демиан Лиллард, Де'Аарон Фокс, Девин Бүүкер, Кайри Өрвинг нар АНУ-ын шигшээ багийнхаа төлөө тоглох сонирхолтой байгаагаа мэдэгдээд байгаа юм байна.
Эх сурвалж: www.zms.mn