Б.АЛТАН
Киргизстан улсын Бишкек хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн чөлөөт бөхийн ДАШТ дөрвөн өдрийн турш болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр 79 кг-ын жинд Ш.Батбаатар барилдаж хүрэл медаль хүртэв. Тэрбээр эхний тойрогт Украины тамирчин Юкша Дмитрийг 10:0-ээр оноогоор ялсан юм. Улмаар Туркийн шигшээ багийн тамирчин Дондер Огузад ялагдав. Харин хүрэл медалийн төлөө АНУ-ын бөх Жонсон Эштен Генийг даралтаар цэвэр ялснаар дэлхийн аваргын гурав дахь медалиа хүртлээ. Ш.Батбаатар олон жил тив, дэлхий, олимпын наадамд жигд амжилттай барилдаж байгаа. Дифлимпын хошой хүрэл, ДАШТ-ий гурван хүрэл, АТАШТ-ий хошой хүрэл медаль хүртсэн амжилттай тамирчин юм.
Эх сурвалж: www.zms.mn