П.АМГАЛАН

УИХ-ын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан нар Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх боломж бүрдэх юм. Мөн цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж буйгаараа ач холбогдолтой.

Эх сурвалж:www.polit.mn